2026-11-28

Сургалтын зорилго

Энэ лекцийн төгсгөлд суралцагч:

  • Олон хүчин зүйлийн шугаман регрессийн үндсэн ойлголтыг тайлбарлах;
  • Хамаарах(Y) болон үл хамаарах хувьсагчийг(X) тодорхойлох;
  • Framingham өгөгдөлд lm() ашиглан загвар байгуулах;
  • Регрессийн коэффициент, p-утга, R-квадрат болон F-шалгуурыг тайлбарлах;
  • Загварын үндсэн таамаглалуудыг шалгах;
  • Интерактив 3D графикаар хувьсагчдын хамаарлыг дүрслэх;
  • Загвараар таамаглал тооцох чадвартай болно.

Агуулга

  • Үндсэн ойлголт ба загварын тэгшитгэл
  • Framingham судалгаа ба өгөгдөл
  • Урьдчилсан шинжилгээ, корреляци
  • Олон хүчин зүйлийн регрессийн загвар байгуулах
  • Үр дүн ба коэффициентийн тайлбар
  • Интерактив 3D хамаарлын график
  • Загварын таамаглалыг шалгах
  • Таамаглал тооцох, үр дүнг тайлагнах
  • Дасгал ажил

1. Олон хүчин зүйлийн шугаман регресс гэж юу вэ?

Олон хүчин зүйлийн шугаман регресс нь нэг тасралтгүй хамааран хувьсагч болон хоёр буюу түүнээс олон үл хамаарах хувьсагчийн хоорондын хамаарлыг нэгэн зэрэг үнэлэх статистикийн арга юм.

Жишээ нь, систолын артерийн даралт дараах хүчин зүйлстэй хэрхэн хамааралтайг судалж болно:

  • Нас (AGE)
  • Биеийн жингийн индекс (BMI)
  • Цусны нийт холестерин (TOTCHOL)
  • Хүйс (SEX)
  • Одоо тамхи татдаг эсэх (CURSMOKE)

2. Загварын ерөнхий тэгшитгэл

\[ Y_i = \beta_0 + \beta_1X_{1i} + \beta_2X_{2i} + \cdots + \beta_pX_{pi} + \varepsilon_i \]

  • \(Y_i\) — хамааран хувьсагч
  • \(X_1, X_2, \ldots, X_p\) — үл хамаарах хувьсагчид
  • \(\beta_0\) — тогтмол гишүүн
  • \(\beta_j\) — тухайн хувьсагчийн регрессийн налалтын коэффициент
  • \(\varepsilon_i\) — алдааны гишүүн

Гол санаа: коэффициент бүрийг загварт орсон бусад хувьсагчийн утгыг тогтмол гэж үзсэн нөхцөлд гэж тайлбарлана.

3. Framingham судалгаа

Framingham Heart Study нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийг судлах зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Фрамингем хотод эхэлсэн урт хугацааны проспектив судалгаа юм.

Энэ сургалтын багцад 4,434 оролцогчийн эмнэлзүйн, лабораторийн, асуумжийн болон өвчлөлийн мэдээллийг багтаасан дэд өгөгдөл бий. Үзлэгийн мэдээлэл гурван мөчлөгөөр цугларсан.

Энэ лекцэд зөвхөн эхний үзлэгийн мөчлөгийг (PERIOD == 1) ашиглана. Ингэснээр нэг оролцогчийн давтан үзлэгүүдийг тус тусдаа бие даасан ажиглалт гэж үзэхээс зайлсхийж байна. Өөрөөр хэлбэл агшингийн судалгааны өгөгдөлд анализ хийх болно.

4. Өгөгдлийг ачаалах

# Багцыг нэг удаа суулгах
install.packages(c(
  "riskCommunicator", "plotly", "widgetframe",
  "car", "ggplot2", "rmarkdown"
))

# Өгөгдлийг ачаалах
library(riskCommunicator)
data("framingham", package = "riskCommunicator")

# Өгөгдлийн хэмжээ ба бүтцийг шалгах
dim(framingham)
names(framingham)

Өгөгдлийн хэмжээ ба хувьсагчид

Судалгааны framingham өгөгдөл 11,627 мөр, 39 хувьсагчтай гэж тэмдэглэсэн. PERIOD хувьсагч нь үзлэгийн эхний мөчлөгийг заана.

Энэ лекцэд дараах хувьсагчдыг сонгов:

Хувьсагч Тайлбар Үүрэг
SYSBP Систолын артерийн даралт (мм.муб) Хамааран хувьсагч (Y)
AGE Үзлэгийн үеийн нас (жил) Үл хамаарах хувьсагч
BMI Биеийн жингийн индекс (кг/м²) Үл хамаарах хувьсагч
TOTCHOL Цусны нийт холестерин (мг/дл) Үл хамаарах хувьсагч
SEX Хүйс: 1 эрэгтэй, 2 эмэгтэй Үл хамаарах хувьсагч
CURSMOKE Одоо тамхи татдаг эсэх: 0 үгүй, 1 тийм Үл хамаарах хувьсагч

5. Шинжилгээний өгөгдлийг бэлтгэх — 1. Хувьсагч сонгох

Эхлээд зөвхөн эхний үзлэгийн мөчлөгийг сонгож, загварт оруулах хувьсагчдыг тусгаарлан ашиглана.

# Эхний үзлэгийн мөчлөгийг сонгох
framingham_period1 <- subset(framingham, PERIOD == 1)

# Загварт шаардлагатай хувьсагчдыг сонгох
analysis_vars <- c(
  "RANDID", "SYSBP", "AGE", "BMI",
  "TOTCHOL", "SEX", "CURSMOKE"
)
framingham_selected <- framingham_period1[, analysis_vars]

5. Шинжилгээний өгөгдлийг бэлтгэх — 2. Бүрэн ажиглалт ба ангилал

Дараа нь загварт орох хувьсагчдын бүрэн ажиглалтыг сонгож, ангиллын хувьсагчдад тайлбарлахад хялбар шошго өгнө. Хоосон утгуудыг хасна.

# Бүрэн ажиглалтыг сонгох
framingham_model_data <- framingham_selected[
  complete.cases(framingham_selected),
]

# Хүйсийн ангиллыг тодорхойлох
framingham_model_data$SEX <- factor(
  framingham_model_data$SEX,
  levels = c(1, 2),
  labels = c("Эрэгтэй", "Эмэгтэй")
)

# Тамхидалтын ангиллыг тодорхойлох
framingham_model_data$CURSMOKE <- factor(
  framingham_model_data$CURSMOKE,
  levels = c(0, 1),
  labels = c("Татдаггүй", "Одоо татдаг")
)

nrow(framingham_model_data)
## [1] 4364

Энэ жишээнд дутуу, хоосон утгатай ажиглалтыг хасч зөвхөн бүрэн тохиолдлыг авсан. Иймээс эцсийн түүврийн хэмжээ эхний мөчлөгийн нийт ажиглалтаас бага байж болно.

Дутуу утгыг шалгах

colSums(is.na(framingham_selected))
##   RANDID    SYSBP      AGE      BMI  TOTCHOL      SEX CURSMOKE 
##        0        0        0       19       52        0        0
cat("Эхний мөчлөгийн ажиглалтын тоо:", nrow(framingham_period1), "\n")
## Эхний мөчлөгийн ажиглалтын тоо: 4434
cat("Бүрэн тохиолдлын тоо:", nrow(framingham_model_data), "\n")
## Бүрэн тохиолдлын тоо: 4364
cat("Хасагдсан ажиглалт:",
    nrow(framingham_period1) - nrow(framingham_model_data), "\n")
## Хасагдсан ажиглалт: 70

Дутуу утга санамсаргүй эсэх, хасалт үр дүнд нөлөөлөх эсэхийг судалгааны хүрээнд үнэлэх шаардлагатай. Бүрэн тохиолдлын шинжилгээ нь үргэлж хамгийн тохиромжтой шийдэл байдаггүй.

6. Хувьсагчдын тархалт

Хоёр хувьсагчийн хамаарал

Эхний шатанд хамаарах хувьсагч болон тасралтгүй тайлбарлагч хувьсагчдын хос хамаарлыг графикаар ажиглана.

7. Корреляцийн матриц

Корреляци нь хоёр хувьсагчийн хос шугаман хамаарлыг харуулдаг. Энэ нь бусад хувьсагчийг зэрэг хянасан регрессийн коэффициенттэй адил биш.

continuous_vars <- framingham_model_data[, c("SYSBP", "AGE", "BMI", "TOTCHOL")]
cor(continuous_vars, use = "complete.obs", method = "pearson")
##             SYSBP       AGE       BMI   TOTCHOL
## SYSBP   1.0000000 0.3957839 0.3288451 0.2011918
## AGE     0.3957839 1.0000000 0.1324539 0.2519811
## BMI     0.3288451 0.1324539 1.0000000 0.1226775
## TOTCHOL 0.2011918 0.2519811 0.1226775 1.0000000

8. Энгийн шугаман регрессийн шинжилгээ - 1

1. Нас (AGE)

model_sim_age <- lm(
  SYSBP ~ AGE,
  data = framingham_model_data
)

summary(model_sim_age)$coefficients
##             Estimate Std. Error  t value      Pr(>|t|)
## (Intercept) 81.86322 1.81844643 45.01822  0.000000e+00
## AGE          1.02204 0.03590642 28.46399 1.296906e-163
summary(model_sim_age)$r.squared
## [1] 0.1566449

2. Биеийн жингийн индекс (BMI)

model_sim_bmi <- lm(
  SYSBP ~ BMI,
  data = framingham_model_data
)

summary(model_sim_bmi)$coefficients
##             Estimate Std. Error  t value      Pr(>|t|)
## (Intercept) 86.49974 2.04111703 42.37863  0.000000e+00
## BMI          1.79438 0.07802411 22.99777 1.453019e-110
summary(model_sim_bmi)$r.squared
## [1] 0.1081391

3. Тамхидалт (CURSMOKE)

model_sim_smoke <- lm(
  SYSBP ~ CURSMOKE,
  data = framingham_model_data
)

summary(model_sim_smoke)$coefficients
##                       Estimate Std. Error    t value     Pr(>|t|)
## (Intercept)         135.844890  0.4700433 289.005060 0.000000e+00
## CURSMOKEОдоо татдаг  -6.074941  0.6707631  -9.056761 1.984991e-19
summary(model_sim_smoke)$r.squared
## [1] 0.01845735

8. Энгийн шугаман регрессийн шинжилгээ - 2

1. Нас (AGE)

Нас ба систолын даралтын хамаарал

β коэффициент 1.02
95% ИИ 0.95 – 1.09
p-утга <0.001
R² 15.7%

2. BMI

Биеийн жингийн индекс ба даралт

β коэффициент 1.79
95% ИИ 1.64 – 1.95
p-утга <0.001
R² 10.8%

3. Тамхидалт

Тамхи татдаг ба татдаггүй бүлэг

β коэффициент -6.07
95% ИИ -7.39 – -4.76
p-утга <0.001
R² 1.8%
Тайлбар: Эдгээр нь тус тусдаа байгуулсан энгийн шугаман регрессийн загварууд юм. Коэффициентүүд бусад хүчин зүйлээр тохируулагдаагүй.
R эх кодыг харах / Copy-Paste

library(plotly)
library(htmltools)

# 1. Энгийн регрессийн загварууд

model_sim_age <- lm(
  SYSBP ~ AGE,
  data = framingham_model_data
)

model_sim_bmi <- lm(
  SYSBP ~ BMI,
  data = framingham_model_data
)

model_sim_smoke <- lm(
  SYSBP ~ CURSMOKE,
  data = framingham_model_data
)


# 2. Графикт ашиглах түүвэр

set.seed(2026)

plot_data <- framingham_model_data

if (nrow(plot_data) > 1000) {
  plot_data <- plot_data[
    sample(seq_len(nrow(plot_data)), 1000),
  ]
}


# 3. Насны таамаглал

age_grid <- data.frame(
  AGE = seq(
    min(framingham_model_data$AGE),
    max(framingham_model_data$AGE),
    length.out = 100
  )
)

age_pred <- cbind(
  age_grid,
  predict(
    model_sim_age,
    newdata = age_grid,
    interval = "confidence"
  )
)


# 4. BMI-ийн таамаглал

bmi_grid <- data.frame(
  BMI = seq(
    min(framingham_model_data$BMI),
    max(framingham_model_data$BMI),
    length.out = 100
  )
)

bmi_pred <- cbind(
  bmi_grid,
  predict(
    model_sim_bmi,
    newdata = bmi_grid,
    interval = "confidence"
  )
)


# 5. Насны интерактив график

p_age <- plot_ly() %>%

  add_ribbons(
    data = age_pred,
    x = ~AGE,
    ymin = ~lwr,
    ymax = ~upr,
    fillcolor = "rgba(40,117,181,0.14)",
    line = list(color = "transparent"),
    name = "95% ИИ",
    hoverinfo = "skip"
  ) %>%

  add_markers(
    data = plot_data,
    x = ~AGE,
    y = ~SYSBP,
    text = ~paste(
      "Нас:", AGE,
      "<br>SYSBP:", round(SYSBP, 1)
    ),
    hoverinfo = "text",
    marker = list(
      color = "#2875B5",
      size = 5,
      opacity = 0.45
    ),
    name = "Ажиглалт"
  ) %>%

  add_lines(
    data = age_pred,
    x = ~AGE,
    y = ~fit,
    line = list(
      color = "#D69A32",
      width = 3
    ),
    name = "Регрессийн шугам"
  ) %>%

  layout(
    xaxis = list(title = "Нас (жил)"),
    yaxis = list(title = "SYSBP (мм.муб)"),
    showlegend = FALSE,
    margin = list(l = 42, r = 5, t = 10, b = 42),
    font = list(size = 10)
  ) %>%

  config(
    displayModeBar = TRUE,
    displaylogo = FALSE,
    responsive = TRUE
  )


# 6. BMI интерактив график

p_bmi <- plot_ly() %>%

  add_ribbons(
    data = bmi_pred,
    x = ~BMI,
    ymin = ~lwr,
    ymax = ~upr,
    fillcolor = "rgba(214,154,50,0.16)",
    line = list(color = "transparent"),
    name = "95% ИИ",
    hoverinfo = "skip"
  ) %>%

  add_markers(
    data = plot_data,
    x = ~BMI,
    y = ~SYSBP,
    text = ~paste(
      "BMI:", round(BMI, 1),
      "<br>SYSBP:", round(SYSBP, 1)
    ),
    hoverinfo = "text",
    marker = list(
      color = "#168C8C",
      size = 5,
      opacity = 0.45
    ),
    name = "Ажиглалт"
  ) %>%

  add_lines(
    data = bmi_pred,
    x = ~BMI,
    y = ~fit,
    line = list(
      color = "#D69A32",
      width = 3
    ),
    name = "Регрессийн шугам"
  ) %>%

  layout(
    xaxis = list(title = "BMI"),
    yaxis = list(title = "SYSBP (мм.муб)"),
    showlegend = FALSE,
    margin = list(l = 42, r = 5, t = 10, b = 42),
    font = list(size = 10)
  ) %>%

  config(
    displayModeBar = TRUE,
    displaylogo = FALSE,
    responsive = TRUE
  )


# 7. Тамхидалтын интерактив boxplot

p_smoke <- plot_ly(
  data = framingham_model_data,
  x = ~CURSMOKE,
  y = ~SYSBP,
  color = ~CURSMOKE,
  type = "box",
  boxpoints = "outliers",
  colors = c("#168C8C", "#D69A32"),
  hoverinfo = "y+name"
) %>%

  layout(
    xaxis = list(title = "Тамхидалтын бүлэг"),
    yaxis = list(title = "SYSBP (мм.муб)"),
    showlegend = FALSE,
    margin = list(l = 42, r = 5, t = 10, b = 55),
    font = list(size = 10)
  ) %>%

  config(
    displayModeBar = TRUE,
    displaylogo = FALSE,
    responsive = TRUE
  )


# 8. Загварын үр дүнг автоматаар тооцох функц

get_stats <- function(model, variable) {

  sm <- summary(model)

  beta <- coef(model)[variable]

  ci <- confint(model)[variable, ]

  p <- sm$coefficients[
    variable,
    "Pr(>|t|)"
  ]

  p_text <- if (p < 0.001) {
    "<0.001"
  } else {
    sprintf("%.3f", p)
  }

  list(
    beta = sprintf("%.2f", beta),
    ci = sprintf(
      "%.2f – %.2f",
      ci[1], ci[2]
    ),
    p = p_text,
    r2 = sprintf(
      "%.1f%%",
      sm$r.squared * 100
    ),
    n = nobs(model)
  )
}


age_stats <- get_stats(
  model_sim_age,
  "AGE"
)

bmi_stats <- get_stats(
  model_sim_bmi,
  "BMI"
)

smoke_term <- setdiff(
  names(coef(model_sim_smoke)),
  "(Intercept)"
)[1]

smoke_stats <- get_stats(
  model_sim_smoke,
  smoke_term
)


# 9. Үр дүнгийн карт үүсгэх функц

make_metric <- function(label, value) {

  tags$div(
    class = "reg3-metric",
    tags$span(label),
    tags$strong(value)
  )
}


make_card <- function(
    title,
    subtitle,
    graph,
    stats,
    color_class = ""
) {

  tags$div(
    class = paste("reg3-card", color_class),

    tags$h3(title),

    tags$p(
      class = "reg3-subtitle",
      subtitle
    ),

    graph,

    tags$div(
      class = "reg3-metrics",

      make_metric("β коэффициент", stats$beta),
      make_metric("95% ИИ", stats$ci),
      make_metric("p-утга", stats$p),
      make_metric("R²", stats$r2)
    )
  )
}


# 10. R эх кодыг авах

source_code <- paste(
  knitr::knit_code$get("reg3-build"),
  collapse = "\n"
)


# 11. Слайдын агуулга

reg3_slide <- tags$div(
  class = "reg3-layout",

  tags$div(
    class = "reg3-grid",

    make_card(
      "1. Нас (AGE)",
      "Нас ба систолын даралтын хамаарал",
      p_age,
      age_stats,
      "age"
    ),

    make_card(
      "2. BMI",
      "Биеийн жингийн индекс ба даралт",
      p_bmi,
      bmi_stats,
      "bmi"
    ),

    make_card(
      "3. Тамхидалт",
      "Тамхи татдаг ба татдаггүй бүлэг",
      p_smoke,
      smoke_stats,
      "smoke"
    )
  ),

  tags$div(
    class = "reg3-conclusion",

    tags$b("Тайлбар: "),

    "Эдгээр нь тус тусдаа байгуулсан энгийн ",
    "шугаман регрессийн загварууд юм. ",
    "Коэффициентүүд бусад хүчин зүйлээр тохируулагдаагүй."
  ),

  tags$details(
    class = "reg3-source",

    tags$summary(
      "R эх кодыг харах / Copy-Paste"
    ),

    tags$pre(
      tags$code(source_code)
    )
  )
)

8. Олон хүчин зүйлийн регрессийн загвар

Энэ лекцийн судалгааны асуулт:

Нас, BMI, нийт холестерин, хүйс, одоо тамхи татдаг эсэхийг харгалзан үзэхэд систолын артерийн даралттай ямар хамаарал ажиглагдах вэ?

model <- lm(
  SYSBP ~ AGE + BMI + TOTCHOL + SEX + CURSMOKE,
  data = framingham_model_data
)

Загварын хамаарах хувьсагч нь SYSBP. Харин AGE, BMI, TOTCHOL, SEX, CURSMOKE нь тайлбарлагч хувьсагчид юм.

Загварын томьёог тайлбарлах

\[ SYSBP_i = \beta_0 + \beta_1AGE_i + \beta_2BMI_i + \beta_3TOTCHOL_i + \beta_4SEX_i + \beta_5CURSMOKE_i + \varepsilon_i \]

Категорийн хувьсагчдын хувьд R нь лавлах бүлгийг автоматаар кодчилно. Энэ жишээнд:

  • SEX: Эрэгтэй — лавлах бүлэг;
  • CURSMOKE: Татдаггүй — лавлах бүлэг.

9. Загварын үр дүн

summary(model)
## 
## Call:
## lm(formula = SYSBP ~ AGE + BMI + TOTCHOL + SEX + CURSMOKE, data = framingham_model_data)
## 
## Residuals:
##     Min      1Q  Median      3Q     Max 
## -58.391 -13.009  -2.537  10.088 128.335 
## 
## Coefficients:
##                      Estimate Std. Error t value Pr(>|t|)    
## (Intercept)         39.389105   2.803709  14.049  < 2e-16 ***
## AGE                  0.873784   0.036050  24.238  < 2e-16 ***
## BMI                  1.518568   0.074123  20.487  < 2e-16 ***
## TOTCHOL              0.038974   0.006867   5.675 1.47e-08 ***
## SEXЭмэгтэй           2.542878   0.610911   4.162 3.21e-05 ***
## CURSMOKEОдоо татдаг -0.039187   0.624665  -0.063     0.95    
## ---
## Signif. codes:  0 '***' 0.001 '**' 0.01 '*' 0.05 '.' 0.1 ' ' 1
## 
## Residual standard error: 19.45 on 4358 degrees of freedom
## Multiple R-squared:  0.2439, Adjusted R-squared:  0.243 
## F-statistic: 281.1 on 5 and 4358 DF,  p-value: < 2.2e-16

summary() үр дүнд коэффициент, стандарт алдаа, t-статистик, p-утга, R-квадрат, засварласан R-квадрат болон F-шалгуур гарна.

10. Регрессийн коэффициентийг тайлбарлах

Коэффициент \(\beta_j\) нь бусад тайлбарлагч хувьсагчдыг тогтмол байлгахад тухайн хувьсагч нэг нэгжээр өөрчлөгдөхөд систолын даралт дунджаар хэдэн мм.муб-ээр өөрчлөгдөхийг илэрхийлнэ.

coef(summary(model))
##                        Estimate  Std. Error     t value      Pr(>|t|)
## (Intercept)         39.38910513 2.803709490 14.04892528  6.999321e-44
## AGE                  0.87378359 0.036049784 24.23824784 7.385333e-122
## BMI                  1.51856769 0.074122951 20.48714555  3.923960e-89
## TOTCHOL              0.03897429 0.006867264  5.67537367  1.473644e-08
## SEXЭмэгтэй           2.54287762 0.610910504  4.16243885  3.209446e-05
## CURSMOKEОдоо татдаг -0.03918746 0.624665454 -0.06273351  9.499816e-01

Тайлбарлах жишээ:

  • AGE коэффициент: ижил BMI, холестерин, хүйс, тамхидалтын төлөвтэй хүмүүсийг харьцуулахад нас нэг жилээр нэмэгдэхэд систолын даралтын дундаж хэдээр өөрчлөгдөхийг илэрхийлнэ.
  • BMI коэффициент: бусад хувьсагчийг тогтмол байлгахад BMI нэг нэгжээр нэмэгдэхэд систолын даралт дунджаар хэдээр өөрчлөгдөхийг илэрхийлнэ.
  • SEXЭмэгтэй коэффициент: ижил бусад үзүүлэлттэй эрэгтэйтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн дундаж даралтын зөрүүг илэрхийлнэ.

Эдгээр нь ажиглалтын өгөгдөл дэх тохируулсан статистик хамаарал бөгөөд шалтгаант хамаарлыг дангаараа нотлохгүй.

11. Коэффициентийн 95%-ийн итгэх интервал

confint(model, level = 0.95)
##                           2.5 %      97.5 %
## (Intercept)         33.89240889 44.88580136
## AGE                  0.80310769  0.94445950
## BMI                  1.37324902  1.66388637
## TOTCHOL              0.02551096  0.05243762
## SEXЭмэгтэй           1.34518239  3.74057284
## CURSMOKEОдоо татдаг -1.26384938  1.18547446

Итгэх интервал нь коэффициентийн үнэлгээний тодорхой бус (uncertainty) байдлыг харуулна. Коэффициентийн хэмжээ, чиглэл, итгэх интервалыг p-утгатай хамтатган тайлбарлана.

12. Загварын тохироог үнэлэх

  • R-квадрат: систолын даралтын ажиглагдсан хэлбэлзлийн хэдэн хувийг загвар тайлбарлаж байгааг харуулна.
  • Засварласан R-квадрат: тайлбарлагч хувьсагчийн тоог харгалзан засварласан тохирооны үзүүлэлт.
  • F-шалгуур: тайлбарлагч хувьсагчдын коэффициентүүд тэгтэй тэнцүү гэсэн нийлмэл таамаглалыг шалгана.
model_summary <- summary(model)
model_summary$r.squared
## [1] 0.2438739
model_summary$adj.r.squared
## [1] 0.2430064
model_summary$fstatistic
##     value     numdf     dendf 
##  281.1178    5.0000 4358.0000

R-квадратыг тайлбарлах

cat("R-squared =", round(model_summary$r.squared, 3), "\n")
## R-squared = 0.244
cat("Adjusted R-squared =", round(model_summary$adj.r.squared, 3), "\n")
## Adjusted R-squared = 0.243

R-квадрат өндөр байх нь дангаараа загвар зөв, шалтгаант холбоо тогтоосон, эсвэл бүх таамаглал хангагдсан гэсэн үг биш.

13. Интерактив 3D хамаарлын график

Дараах 3D графикт:

  • X тэнхлэг — нас (AGE);
  • Y тэнхлэг — BMI;
  • Z тэнхлэг — систолын даралт (SYSBP).

Талбайн гадаргуу нь регрессийн загварын таамагласан утгыг харуулна. Графикийг хялбарчлахын тулд нийт холестериныг медиан утгад, хүйсийг эрэгтэй, тамхидалтыг “татдаггүй” түвшинд тогтмол барьсан.

3D график — ажиглалт ба регрессийн гадаргуу

14. Шугаман регрессийн үндсэн таамаглалууд

  1. Шугаман хамаарал: тайлбарлагч хувьсагч ба хамааран хувьсагчийн нөхцөлт дундажийн хамаарал шугаман хэлбэртэй байна.
  2. Ажиглалтуудын үл хамааралт байдал: алдааны гишүүд хоорондоо хамааралгүй байна.
  3. Алдааны дисперс тогтмол байх: үлдэгдлийн хэлбэлзэл таамагласан утгын түвшнээс хамааран системтэй өөрчлөгдөхгүй.
  4. Үлдэгдлийн хэвийн тархалт: ялангуяа бага түүвэрт статистик дүгнэлт хийхэд чухал.
  5. Төгс мультиколлинеар илрэхгүй байх: тайлбарлагч хувьсагчид хоорондоо төгс шугаман хамааралгүй байна.

Энэ өгөгдөлд зөвхөн эхний үзлэгийн мөчлөгийг сонгосон нь нэг оролцогчийн давтан үзлэгийн хамаарлыг арилгах зорилготой. Гэхдээ бусад боломжит хамаарал, сонголтын алдааг тусад нь үнэлэх шаардлагатай.

15. Үлдэгдлийн шинжилгээ

Үлдэгдэл нь ажиглалтын утга ба загварын таамагласан утгын зөрүү юм.

head(data.frame(
  observed = model.response(model.frame(model)),
  fitted = fitted(model),
  residual = residuals(model)
))
##   observed   fitted   residual
## 1    106.0 122.0224 -16.022422
## 2    121.0 135.4981 -14.498050
## 3    127.5 129.3207  -1.820736
## 4    150.0 147.3635   2.636526
## 5    130.0 128.2734   1.726573
## 6    180.0 134.4034  45.596584

Үлдэгдлийн графикууд нь шугаман хамаарал, дисперс тогтмол байдал, хэвийн тархалт болон нөлөө ихтэй ажиглалтыг үнэлэхэд тусална.

Загварын оношилгооны графикууд

  • Residuals vs Fitted — шугаман хамаарал ба дисперсийн тогтмол байдлыг үнэлнэ.
  • Normal Q-Q — үлдэгдлийн хэвийн тархалтыг үнэлнэ.
  • Scale-Location — үлдэгдлийн дисперс тогтмол эсэхийг шалгана.
  • Residuals vs Leverage — нөлөө ихтэй ажиглалтыг илрүүлэхэд тусална.

16. Мультиколлинеар байдал

Мультиколлинеар байдал гэдэг нь тайлбарлагч хувьсагчид хоорондоо хүчтэй шугаман хамааралтай байхыг хэлнэ. Энэ нь коэффициентийн стандарт алдааг өсгөж, үнэлгээг тогтворгүй болгож болно.

car::vif(model)
##      AGE      BMI  TOTCHOL      SEX CURSMOKE 
## 1.123256 1.063536 1.084428 1.062022 1.124795

Ангиллын хувьсагч орсон үед car::vif() нь GVIF болон чөлөөний зэргийг гаргаж болно. Ийм тохиолдолд өөр өөр чөлөөний зэрэгтэй хувьсагчдын GVIF-ийг шууд харьцуулахгүй; GVIF^(1/(2*Df)) үзүүлэлтийг харгалзан үзэж болно.

VIF-ийн утгыг нэг тогтсон босгоор механикаар шийдэхгүй. Судалгааны зорилго, хувьсагчдын утга, стандарт алдаа болон загварын тогтвортой байдлыг хамтад нь үнэлнэ.

17. Нөлөө ихтэй ажиглалт

Cook’s distance нь тухайн ажиглалтыг хасахад загварын үнэлгээ хэр өөрчлөгдөхийг хэмжихэд ашиглагдана.

cooks_d <- cooks.distance(model)
plot(cooks_d, type = "h",
     ylab = "Cook's distance",
     xlab = "Ажиглалтын дугаар",
     main = "Cook's distance")
abline(h = 4 / nrow(framingham_model_data), lty = 2, col = "red")

which(cooks_d > 4 / nrow(framingham_model_data))
##    6   46   68   82   89   91  126  157  165  258  265  268  336  340  341  358 
##    6   46   68   82   89   91  126  157  165  258  265  268  336  340  341  358 
##  378  387  417  420  425  426  444  445  458  495  546  566  603  605  616  632 
##  378  387  417  420  425  426  444  445  458  495  546  566  603  605  616  632 
##  639  646  680  705  714  715  752  754  783  784  809  814  815  830  847  850 
##  639  646  680  705  714  715  752  754  783  784  809  814  815  830  847  850 
##  851  866  881  902  921  945  951  954  955  971  974 1006 1027 1046 1108 1136 
##  851  866  881  902  921  945  951  954  955  971  974 1006 1027 1046 1108 1136 
## 1157 1168 1184 1192 1221 1229 1255 1257 1335 1378 1385 1388 1418 1421 1429 1487 
## 1157 1168 1184 1192 1221 1229 1255 1257 1335 1378 1385 1388 1418 1421 1429 1487 
## 1561 1566 1568 1593 1610 1631 1632 1647 1648 1652 1653 1658 1664 1685 1776 1778 
## 1561 1566 1568 1593 1610 1631 1632 1647 1648 1652 1653 1658 1664 1685 1776 1778 
## 1798 1858 1888 1908 1925 1934 1958 1981 2005 2021 2038 2050 2055 2058 2068 2086 
## 1798 1858 1888 1908 1925 1934 1958 1981 2005 2021 2038 2050 2055 2058 2068 2086 
## 2087 2152 2154 2194 2221 2225 2233 2241 2242 2243 2269 2300 2326 2338 2341 2365 
## 2087 2152 2154 2194 2221 2225 2233 2241 2242 2243 2269 2300 2326 2338 2341 2365 
## 2370 2373 2388 2414 2450 2464 2465 2487 2489 2492 2496 2500 2521 2532 2574 2600 
## 2370 2373 2388 2414 2450 2464 2465 2487 2489 2492 2496 2500 2521 2532 2574 2600 
## 2611 2683 2690 2694 2714 2721 2724 2742 2761 2764 2791 2847 2857 2859 2874 2876 
## 2611 2683 2690 2694 2714 2721 2724 2742 2761 2764 2791 2847 2857 2859 2874 2876 
## 2879 2897 2915 2936 2971 2972 2987 2989 3007 3019 3030 3061 3082 3104 3109 3128 
## 2879 2897 2915 2936 2971 2972 2987 2989 3007 3019 3030 3061 3082 3104 3109 3128 
## 3134 3135 3137 3143 3155 3158 3199 3230 3239 3242 3287 3292 3299 3304 3310 3320 
## 3134 3135 3137 3143 3155 3158 3199 3230 3239 3242 3287 3292 3299 3304 3310 3320 
## 3341 3355 3407 3443 3504 3505 3513 3570 3587 3603 3607 3615 3631 3645 3647 3654 
## 3341 3355 3407 3443 3504 3505 3513 3570 3587 3603 3607 3615 3631 3645 3647 3654 
## 3672 3673 3701 3718 3733 3736 3747 3779 3830 3833 3885 3912 3950 3952 3991 3994 
## 3672 3673 3701 3718 3733 3736 3747 3779 3830 3833 3885 3912 3950 3952 3991 3994 
## 4021 4031 4066 4072 4078 4083 4093 4108 4116 4149 4153 4155 4171 4185 4186 4192 
## 4021 4031 4066 4072 4078 4083 4093 4108 4116 4149 4153 4155 4171 4185 4186 4192 
## 4194 4203 4204 4226 4235 4243 4244 4296 4317 4318 4346 4353 4358 
## 4194 4203 4204 4226 4235 4243 4244 4296 4317 4318 4346 4353 4358

Энэ босго нь анхаарах ажиглалтыг илрүүлэх нэгэн дүрэм юм. Тухайн ажиглалтыг автоматаар хасах үндэслэл болохгүй.

18. Загвараар таамагласан утга тооцох

Жишээ нь, 50 настай, BMI нь 27, нийт холестерин 220 мг/дл, эрэгтэй, одоо тамхи татдаггүй хүний систолын даралтын дундаж утгыг загвараар таамаглая.

new_person <- data.frame(
  AGE = 50,
  BMI = 27,
  TOTCHOL = 220,
  SEX = factor("Эрэгтэй", levels = levels(framingham_model_data$SEX)),
  CURSMOKE = factor("Татдаггүй", levels = levels(framingham_model_data$CURSMOKE))
)

predict(model, newdata = new_person)
##       1 
## 132.654

Итгэх интервал ба таамагласан утгын интервал

  • Итгэх интервал (confidence): өгөгдсөн X утгатай хүмүүсийн нөхцөлт дундаж үр дүнгийн тодорхой бус байдлыг илэрхийлнэ.
  • Таамагласан утгын интервал (prediction): шинэ нэг хүний үр дүн ямар мужид байхыг үнэлнэ. Ихэвчлэн итгэх интервалаас өргөн байна.
predict(model, newdata = new_person,
        interval = "confidence", level = 0.95)
##       fit      lwr      upr
## 1 132.654 131.5093 133.7986
predict(model, newdata = new_person,
        interval = "prediction", level = 0.95)
##       fit      lwr     upr
## 1 132.654 94.50188 170.806

19. Үр дүнг тайлагнах

Эрдэм шинжилгээний тайланд дараах мэдээллийг оруулна:

  • Судалгааны өгөгдөл, үзлэгийн мөчлөг болон шинжилгээнд хамрагдсан ажиглалтын тоо;
  • Хамааран болон үл хамаарах хувьсагчдын тодорхойлолт, хэмжих нэгж;
  • Дутуу утгатай ажиглалтыг хэрхэн шийдвэрлэсэн;
  • Загварын коэффициент, стандарт алдаа, 95%-ийн итгэлцлийн интервал, p-утга;
  • R-квадрат, засварласан R-квадрат болон F-шалгуур;
  • Загварын таамаглалыг шалгасан арга, илэрсэн асуудал;
  • Судалгааны хязгаарлалт.

Тайлангийн жишээний бүтэц

“Framingham өгөгдлийн эхний үзлэгийн мөчлөгийг ашиглан систолын артерийн даралтыг хамааран хувьсагч болгон олон хүчин зүйлийн шугаман регрессийн загвар байгуулсан. Нас, BMI, нийт холестерин, хүйс, одоо тамхи татдаг эсэхийг тайлбарлагч хувьсагчаар оруулсан. Коэффициент бүрийг бусад хувьсагчийг тогтмол байлгасан нөхцөлд тайлбарлаж, 95%-ийн итгэх интервал болон загварын тохироог үнэлсэн. Үлдэгдлийн графикаар загварын үндсэн таамаглалуудыг шалгасан.”

Энэ нь тайлан, өгүүллийн жишиг бүтэц бөгөөд бодит үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг summary(model) болон бусад тооцооллоос авч оруулна.

20. Шинжилгээний ажлын дараалал

  1. Судалгааны асуулт, хамааран хувьсагчаа тодорхойлох.
  2. Боломжит тайлбарлагч хувьсагчдыг онол, өмнөх судалгаанд тулгуурлан сонгох.
  3. Өгөгдлийн бүтэц, давтан хэмжилт, дутуу утгыг шалгах.
  4. Загварыг байгуулах, коэффициентийг үнэлэх.
  5. Загварын тохирц ба таамаглалуудыг шалгах.
  6. Үр дүнг итгэлцлийн интервалтай тайлбарлах.
  7. Судалгааны хязгаарлалтыг дурдан тайлагнах.

21. Дасгал ажил

Framingham өгөгдлийн эхний үзлэгийн мөчлөгийг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэнэ.

  1. SYSBP-ийг хамаарах хувьсагч болгож, AGE ба BMI-ээр загвар байгуул.
  2. AGE коэффициентийг BMI-г тогтмол байлгасан нөхцөлд тайлбарла.
  3. AGE ба BMI коэффициентийн 95%-ийн итгэлцлийн интервалыг гарга.
  4. R-квадрат болон засварласан R-квадратыг тайлбарла.
  5. Үлдэгдлийн оношилгооны дөрвөн графикийг байгуул.
  6. 60 настай, BMI 30 хүн дэх систолын даралтын таамагласан утгыг тооц.

Дасгал ажил — эхлэх код: өгөгдөл ба загвар

# Эхний үзлэгийн мөчлөг ба бүрэн ажиглалтыг сонгох
exercise_data <- subset(framingham, PERIOD == 1)
exercise_data <- exercise_data[
  complete.cases(exercise_data[, c("SYSBP", "AGE", "BMI")]),
]

# 1. Олон хүчин зүйлийн загвар байгуулах
exercise_model <- lm(SYSBP ~ AGE + BMI, data = exercise_data)

# 2. Загварын үр дүнг харах
summary(exercise_model)

Дасгал ажил — эхлэх код: үнэлгээ ба таамаглал

# 3. Коэффициентийн 95%-ийн итгэлцлийн интервал
confint(exercise_model)

# 4. Загварын оношилгооны графикууд
par(mfrow = c(2, 2))
plot(exercise_model)
par(mfrow = c(1, 1))

# 5. 60 настай, BMI 30 хүний даралтыг таамаглах
new_data <- data.frame(AGE = 60, BMI = 30)
predict(exercise_model, newdata = new_data)

Гол санаа

  • Олон хүчин зүйлийн шугаман регресс нь нэг үр дүнтэй хувьсагчтай холбоотой хэд хэдэн хүчин зүйлийг зэрэг үнэлнэ.
  • Коэффициент бүрийг бусад хувьсагчийг тогтмол байлгасан нөхцөлд тайлбарлана.
  • Ангиллын хувьсагчийн лавлах бүлэг болон кодчиллыг тодорхой бичнэ.
  • Зөвхөн p-утга бус, коэффициентийн хэмжээ, итгэлцлийн интервал, загварын тохирц болон оношилгоог хамтад нь үнэлнэ.
  • Давтан хэмжилтийн өгөгдөлд ажиглалтуудын хараат бус байдлыг анхаарна.
  • Статистикийн хамаарал нь дангаараа шалтгаант холбоог нотлохгүй.

Ашигласан R функцууд

Функц Зориулалт
data() Багцад агуулагдсан өгөгдөл ачаалах
subset() Шаардлагатай бүлгийг сонгох
complete.cases() Бүрэн ажиглалтыг сонгох
lm() Шугаман регрессийн загвар байгуулах
summary() Загварын үр дүнг нэгтгэн харах
confint() Итгэлцлийн интервал тооцох
plot() Загварын оношилгооны график гаргах
predict() Таамаглал тооцох
car::vif() Мультиколлинеар байдлыг үнэлэх
plotly::plot_ly() Интерактив 3D график байгуулах

Өгөгдлийн эх сурвалж

riskCommunicator багцын framingham өгөгдөл. Framingham Heart Study-ийн сургалтын зориулалттай дэд өгөгдөл бөгөөд судалгааны багцын тайлбар, хувьсагчдын тодорхойлолтыг CRAN-ийн баримтжуулалтаас үзнэ үү:

https://search.r-project.org/CRAN/refmans/riskCommunicator/html/framingham.html

Энэ өгөгдөл нь түүхэн сургалтын өгөгдөл бөгөөд орчин үеийн эмнэлзүйн шийдвэр гаргахад шууд ашиглах зориулалтгүй.

Баярлалаа

Асуулт, хэлэлцүүлэг