knitr::opts_chunk$set(echo = FALSE)

ОРШИЛ

www.itstore.mn онлайн худалдааны сайт нь Ай Ти Зон компанийн жижиглэн бизнесийн газрын борлуулалтын гол сувгуудын нэг билээ. Сард дунджаар 50 мянган визиттэй тус сайтын хэрэглээний хялбар, ойлгомжтой байдал, мөн хэрэглэх явцад сэтгэл ханамж хэр өгч буй байдлыг тогтмол тодорхойлон илрүүлэх нь чухал байдаг.

Ингэснээр нэг талаас хүн ам зүй, нийгмийн зан төлөвийн өөрчлөлттэй уялдуулан сайтын хөгжүүлэлтийг цаг алдалгүй оновчтой хийж гүйцэтгэх, нөгөө талаас хэрэглэгчдийг татах маркетингийн хүчин чармайлтын бодит үр дүнг өндөр байлгахад чухал ач холбогдолтой.

Энэхүү судалгаа нь 2023 оны 11 сарын 07-ны өдрөөс 25 ны хооронд 358 хэрэглэгчээс авагдаж, судалгааны тодорхой шүүлтүүр асуултуудаар шаардлагад үл тохирох хэрэглэгчдийг хассан байдлаар нийт 194 судлуулагчдын үр дүнг энэхүү тайлангаар боловсруулан хүргэж байна.

Судалгааны ажлын зорилго:

Энэ жилийн судалгаагаар зөвхөн “Сайтын хэрэглээний сэтгэл ханамжийг тодорхойлох”-оос гадна, “Технологийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтын зан төлөв”-ийг давхар тодорхойлох зорилгыг тавьж гүйцэтгэв.

Үүнд: Судалгааны ажлын зорилт:

  1. www.itstore.mn сайтын хэрэглээний гол функцүүд дэх хэрэглэгчийн үнэлгээг илрүүлэх,

  2. www.itstore.mn cайтын хэрэглээний сэтгэл ханамж ба нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох,

  3. Технологийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтын зан төлөвийг тодорхойлох,

  4. Худалдан авахаар төлөвлөж буй технологийн бараа бүтээгдэхүүнийг илрүүлэх.

Судалгааны арга зүй, хамрах хүрээ

Тус судалгаа нь гурван дэд хэсэг бүхий нийт 39 асуумжтай асуулгын анкет байдлаар бэлтгэгдсэн. Тус анкетыг Microsoft Form дээр байршуулан, холбогдох линкийг itstore.mn сайтад бүртгэлтэй нийт хэрэглэгчид руу имэйлээр илгээн, дижитал байдлаар бөглүүлж авсан.

Судалгааны 20 хоногийн хугацаанд нийт 358 хэрэглэгч оролцсон бөгөөд субьектив хариултыг үр дүнгийн нөлөөллөөс арилгах зорилгоор дараах хэрэглэгчдийг шүүлтүүр асуултуудаар ялгаж, боловсруулалтаас хасаж дүгнэсэн болно. Үүнд:

  • Маркетинг, зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа мэдээний агентлагт ажилладаг,

  • Зах зээлийн судалгаа, бизнесийн зөвлөгөөний компанид ажилладаг,

  • Мэдээллийн технологийн онлайн дэлгүүрт ажилладаг,

  • Онлайн дэлгүүрээр огт үйлчлүүлж байгаагүй,

  • 57-c дээш настай

Ингээд дээрх хэрэглэгчдийг хасаад үлдсэн 194 оролцогчдын хариулт дээр үндэслэн статистик шинжилгээг R программчлалын хэл дээр хийж гүйцэтгэв.

Судалгааны дэд хэсгүүд:

  1. Онлайн худалдан авалтын зан төлөв

  2. www.itstore.mn сайтын үндсэн модулиуд өгсөн хэрэглэгчдийн үнэлгээ

  3. Технологийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтын зан төлөв

БҮЛЭГ 1. СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ХҮН АМ ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ

Тус судалгаанд нийт 194 хэрэглэгч оролцсон бөгөөд нийт оролцогчдын 92 (47%) нь эмэгтэй, 102(53%) нь эрэгтэйчүүд байв.

## 
## Attaching package: 'dplyr'
## The following objects are masked from 'package:stats':
## 
##     filter, lag
## The following objects are masked from 'package:base':
## 
##     intersect, setdiff, setequal, union
##    Gender   n Percent
## 1 Эмэгтэй  92   47.42
## 2 Эрэгтэй 102   52.58

Харин насны бүлгээр нь оролцогчдыг ангилбал 71.1% нь 25-40 насныхан буюу гол зорилтот хэрэглэгчид энэхүү судалгааны дийлэнх олонх байдлаар оролцсон байгаа. Бусад насны ангиллын хувьд 15.5% нь 16-24 насныхан, 13.4% нь 41-56 насныхан тус тус байлаа.

##            Age   n Percent
## 1 16-24 настай  30   15.46
## 2 25-40 настай 138   71.13
## 3 41-56 настай  26   13.40

Хүйсээр хамаарсан насны бүлгийг доорх хүснэгтээр орууллаа. Эндээс харвал хүйсээс үл хамааран 25-40 насныхны оролцоо илүү өндөр хувьтай оролцсон бол, бусад насны ангиллын хувьд эрэгтэй оролцогчдоос 16-24 насныхан, Эмэгтэй оролцогчдоос 41-56 насныхан илүүтэй оролцсон байна.

##               
##                Эмэгтэй Эрэгтэй
##   16-24 настай   13.04   17.65
##   25-40 настай   69.57   72.55
##   41-56 настай   17.39    9.80
## Warning: The dot-dot notation (`..count..`) was deprecated in ggplot2 3.4.0.
## ℹ Please use `after_stat(count)` instead.
## This warning is displayed once every 8 hours.
## Call `lifecycle::last_lifecycle_warnings()` to see where this warning was
## generated.

Судалгаанд оролцогчдын өрхийн сарын орлогын түвшинг нь харвал нийт оролцогчдын 35.5% нь “3 сая.төг ба түүнээс дээш” төгрөгийн орлоготой байсан бол, 28.8% нь “2-3 сая.төг”, 28.3% нь “1-2 сая.төг”, 7.2% нь “1 сая.төг” хүртэлх сарын орлоготой байв.

Харин судлуулагчдын ажил эрхлэлтийн хувьд 59% нь “хувийн байгууллага”-д ажилладаг бол, 21% нь “төрийн байгууллага”-д, 8% нь “хувиараа хөдөлмөр эрхэлдэг” байна.

Өрхийн сарын орлогын түвшинг нас, хүйсээр нь огтолцуулсан үр дүнг дараах графикаас үзнэ үү. Дээрх бүгдээс дүгнэхэд “ITStore -ийн хэрэглэгчдийн хувьд өрхийн сарын орлого улсын статистикийн дунджаас харьцангуй өндөр, илүүтэй хувийн байгууллагад ажилладаг 25-40 насныхан, тэр дундаа эрэгтэйчүүд илүү байдаг” -ийг харж болно. Учир нь тус судалгаа нь www.itstore.mn сайтад Subscribe хийсэн буюу бүртгэлтэй хэрэглэгчдээс түүвэрлэсэн судалгаа билээ.

Жич: *2023 оны III улирлын байдлаар улсын өрхийн дундаж орлого 2,256,131 төгрөг гарсан. Эх сурвалж: nso.mn

БҮЛЭГ 2. ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ЗАН ТӨЛӨВ

Судлуулагчдаас онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэг зан төлөвийг дараах үндсэн 5 асуумжаар тодорхойлсон байгаа. Үүнд:

  1. Та онлайн дэлгүүрээр хэр давтамжтай үйлчлүүлдэг вэ?

  2. Та өөрийн ихэвчлэн ордог ТОП 3 онлайн худалдааны вэб сайтын нэрийг доор бичнэ үү./Нээлттэй асуумж/

  3. Онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхэд дараах хүчин зүйлсээс аль нь илүү чухал вэ?

  4. Та нэг удаагийн онлайн худалдан авалтаараа дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг бэ?

  5. Та доорх цахилгаан барааны онлайн худалдааны сайтуудаас хамгийн их үйлчлүүлэх дуртай НЭГ онлайн дэлгүүрийг нэрлэнэ үү.

Ингээд асуулт тус бүрийн үр дүнг график болосвруулалтаар харуулъя. Үүнд:

Онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэг давтамж

Нийт судлуулагчдын 44.8% нь “Сард 1-2 удаа” онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэг бол, 25.8% нь “Улиралд 1-2 удаа” онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэг хэмээн хариулсан байна. Өөрөөр хэлбэл хоёр хүн тутмын нэг нь онлайн дэлгүүрээр сардаа хамгийн багадаа 1 удаа үйлчлүүлдэг буюу Hybrid худалдан авалт хэдийн энгийн хэв маяг болсон байна.

##   Q2_EshopFrequency  n Percent
## 1 7 хоногт 1-2 удаа 22   11.34
## 2   Жилдээ 1-2 удаа 36   18.56
## 3     Сард 1-2 удаа 87   44.85
## 4  Улиралд 1-2 удаа 49   25.26

Онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэг давтамжийг “Хүйс”-ээр нь ялгаатай эсэхийг доорх графикаар харууллаа. Эндээс харахад Эрэгтэйчүүдийн хувьд илүүтэй онлайн дэлгүүрээ үйлчлүүлэх давтамж өндөр байна.

Харин насны интервалаас хамаарсан онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх давтамжийг дэлгэрүүлэн харвал 25-40 насныхны олон дэлгүүрээр үйлчлүүлэх давтамж бусад насны интервалуудаас харьцангуй өндөр байна.

ТОП 3 онлайн худалдааны сайт

Судлуулагчдаас “Та өөрийн ихэвчлэн ордог ТОП 3 онлайн худалдааны вэб сайтын нэрийг доор бичнэ үү” гэсэн нээлттэй асуумжийг асуусан. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрөө бичих байдлаар хариулсан бөгөөд давхардсан тоогоор 1-рт Shoppy (22.7%), 2-рт ITStore (17.7%), 3-рт amazon (7%) байранд тус тус эрэмбэлэгдэж жагслаа. Доорх хүснэгтээр тус жагсаалтыг тэргүүлсэн эхний 20 онлайн сайтуудыг жагсаан орууллаа.

Онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлс

Судалгаанд оролцогчдоос “Онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхэд дараах хүчин зүйлсээс аль нь илүү чухал бэ?” хэмээн асуусан. Тус асуумжийн үр дүнгээс хамгийн чухал хүчин зүйлсэд 1-рт “Бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сонголт”, 2-рт “Бүтээгдэхүүн үнэ”, 3-рт “Хямдрал урамшуулал”, 4-рт “Хүргэлтийн нөхцөл” маш чухал болох нь гарч ирсэн. Харин “Сайтын өнгө, үзэмж харагдах байдал”, “Төлбөрийн олон сонголттой байдал” тийм ч чухал биш болох нь доор графикаас харагдана.

Асуумжийн дэлгэрэнгүй тайлбар:

Q18_Aesthetics - Сайтын өнгө үзэмж, харагдах байдал.
Q18_Versatility - Бараа бүтээгдэхүүний төрөл, сонголт.
Q18_Price - Бүтээгдэхүүний үнэ.
Q18_DeliveryTerm - Хүргэлтийн нөхцөл.
Q18_DiscountPromotion - Хөнгөлөлт, урамшуулал.
Q18_PayementVariaty - Төлбөрийн олон сонголттой байдал.
Q18_PaymentFlexibility - Төлбөрийн уян хатан байдал.

Нэг удаагийн онлайн худалдан авалтад зарцуулдаг үнийн дүн

Судлуулагчдаас “Та нэг удаагийн онлайн худалдан авалтаараа дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг бэ?” асуусан бөгөөд үр дүн дараах байдалтай гарлаа. Графикаас харахад хүйсээс үл хамааран хэрэглэгчдийн дийлэнх нь нэг удаагийн онлайн худалдан авалтаар 500K хүртэл зарцуулах нь олонтаа, тэр дундаа эрэгтэйчүүдийн хувьд өндөр байгаа нь гарсан байна. мөн түүнчлэн яг хэрэгтэй гэж үзвэл “Бүтээгдэхүүний үнээс үл хамааран хэрэгтэй гэж үзвэл шууд худалдан авахад бэлэн” гэж судалгаанд оролцогчдын 40% нь хариулсан байна.

Үйлчлүүлэх хамгийн дуртай цахилгаан барааны онлайн дэлгүүр

Судлуулагчдаас дахин баталгаажуулалт авах зорилгоор хаалттай байдлаар Цахилгаан барааны онлайн дэлгүүрүүдийн нэрсийг жагсаан, “Та доорх цахилгаан барааны онлайн худалдааны сайтуудаас хамгийн их үйлчлүүлэх дуртай НЭГ онлайн дэлгүүрийг нэрлэнэ үү” хэмээн асуусан. Ингэхдээ эдгээр жагсаалтаа зөвхөн нэгийг сонгохоор оруулсан юм.

Энэхүү асуултаар 1-рт Shoppy, 2-рт itstore.mn, 3-рт Emart.mn орж ирж байна. Өмнө нь бидний “Та өөрийн ихэвчлэн ордог ТОП 3 онлайн худалдааны вэб сайтын нэрийг доор бичнэ үү” гэж асуухад гарч ирсэн үр дүнтэй оройлгоо бөгөөд emart, enomin зэрэг нэмэлт онлайн порталууд орж ирж байгаатай уялдаад эдгээр платформд өөрсдийн бараа бүтээгдэхүнийг байршуулахад анхаарах хэрэгтэй болохыг харуулж байна.

БҮЛЭГ 3. ITSTORE.MN-ИЙН ХЭРЭГЛЭЭНД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ, СЭТГЭЛ ХАНАмЖ

Бүлгийн энэхүү хэсэгт www.itstore.mn сайтыг хэрэглэгчид хэрхэн үнэлж буйг гол функциональ хэсгүүд болох “Сайтын бүтэц, дизайн”, “Түлхүүр үгийн хайлтын илэрц”, “Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл”, “Бараа захиалга”, “Сайтын ажиллагаа, найдвартай байдал” гэсэн модуль тус бүрээр дэлгэрүүлэн гаргалаа. Ингэхдээ модуль тус бүрийг дотор нь задалсан байдлаар нийт 18 өгүүлбэртэй хэрэглэгч хэр санал нийлж буй байдлыг нь 1-5 оноо (“Огт санал нийлэхгүй - 1 оноо”, “Бүрэн санал нийлж байна - 5 оноо”) үнэлүүлсэн.

Энэхүү асуумжуудад хариулахаас өмнө судлуулагчдад урьдчилан байдлаар “Та судалгаанд хариулж эхлэхээсээ өмнө www. itstore.mn сайтад зочлон өөрийн хүссэн барааг хайж олоод, захиалга хийнэ үү” гэсэн даалгаврыг өгч, гүйцэтгүүлсэн болно.

Сайтын бүтэц, дизайн

Судлуулагчдаас сайтын бүтэц, дизайнд өгөх үнэлгээг 7 асуулгаар тодруулсан бөгөөд тэдгээрээс 1-рт “Бүтээгдэхүүний ангилал ойлгомжтой хийгдсэн байдал”, “Бүтээгдэхүүний ангилал хэсгээс хайсан бараагаа олоход хялбар байдал“, “Текстийн хэв маяг, хэмжээ уншихад хялбар байдал”, “Сайтын имиж өнгө төрх надад таалагдсан” нь хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин “Сайтын нүүрэн дэх мэдээлэл сонирхлыг татаж буй байдал” дээр бид дахиад ажиллах шаардлагатай байгааг доорх графикаас харж болно.

Асуумжийн дэлгэрэнгүй тайлбар:

  Q4_SiteImage - Сайтын имиж, өнгө төрх надад таалагдсан.
  Q4_HomePage - Сайтын нүүрэн дэх мэдээлэл миний сонирхлыг татаж чадсан.
  Q4_Category - Бүтээгдэхүүний ангилал ойлгомжтой хийгдсэн байна.
  Q4_CategorySearch - Бүтээгдэхүүний ангилал хэсгээс хайсан бараагаа олоход хялбар байлаа.
  Q4_TextSize. -  Текстийн.хэв.маяг, хэмжээ уншихад хялбар байсан.
  Q4_Content - Контент мэдээлэл эмх замбараатай, ойлгоход хялбархан байсан.

Сайтын бүтэц, дизайнтай холбоотой үнэлгээг дээрх 6 асуултаар тодруулснаас гадна, хэрэглэх явцад “Та сонирхсон бүтээгдэхүүнээ хайхдаа алийг нь ашигласан бэ? /олон сонголттой/” хэмээн нэмэлтээр тодруулсан юм.

Энэхүү асуултын үр дүнгээс харахад давхардсан тоогоор нийт судлуулагчдын 29% нь “Хайлт”-ын талбар хэсгээс өөрийн хүссэн бүтээгдэхүүнийг хайж олдог бол, 28% нь “Бүтээгдэхүүний ангилал” хэсгээс өөрийн хайсан бүтээгдэхүүнээ олдог байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх графикаас үзнэ үү.

Түлхүүр үгийн хайлтын илэрц

Судлуулагчдаас бүтээгдэхүүн хайлтын илэрцэд хэр үнэлгээ өгч буй байдлыг 3 асуултаар тодруулсан бөгөөд “Хайлтын илэрц оновчтой санагдсан” гэх үзүүлэлтэд хэрэглэгчид хамгийн өндөр үнэлгээг өгсөн бол, “Бүтээгдэхүүний үзүүлэлтээр шүүхэд хялбар байдал” бусдаасаа бага үнэлгээг илүүтэй авсан байна.

Асуумжийн дэлгэрэнгүй тайлбар:

  Q6_SearchKeyword - Хайлтын талбарт өөрийн хайсан бүтээгдэхүүнээ оруулаад, хурдан оллоо.
  Q6_SearchResult - Хайлтын илэрц оновчтой санагдсан.
  Q6_ProductFilter - Бүтээгдэхүүний үзүүлэлтээр шүүхэд хялбар байлаа.

мөн түүнчлэн судлуулагчдаас “Бүтээгдэхүүн хайхад танд ямар нэгэн хүндрэл учирсан уу?” гэсэн нээлттэй асуултыг асуусан бөгөөд судлуулагчыдн 80 хувь нь “Ямар нэгэн хүндрэл учраагүй” хэмээсэн бол, үлдсэн 20 хувд гарсан хүндрэлийн үр дүнг ойролцоо утгаар нь нэгтгэсэн байдлаар доорх оруулав. Үүнд:

Бүтээгдэхүүн хайхад тулгарсан хүндрэлүүд:

- BlackShark гэж бичин Razer -н чихэвч хайхад баахан хар өнгөтэй зүйлс эхэнд гарч ирдэг. Black нэртэйнүүд нь түрүүлж гарч ирдэг өнгө нь дараагаар нь гарч ирдэг бол зүгээр
- Dell letitude 34 series хайхад байхгүй мөртлөө дэлгүүрт байсан
Ангилалаа сайн хийсэн боловч ангилал дотроо хэтэрхий замбараагүй брэндүүд бүгд холоиллдсон байна. Брэндээр нь хайхаар тэр брэндийн бүх бараа холилдсон
- Англи, монголоор хайх боломжой байх
- Буруу бараа бүтээгдэхүүн гарч ирсэн
- Бүтээгдэхүүн нь байгаа хэрнээ гарч ирэхгүй
- Гар утаснаас хандахад жаахан төвөгтэй байсан
- Дэлгэцэнд гүйж байгаа барааны мэдээлэл тогтож харах боломж олгохгүй гүйгээд байгаа нь бэрх байсан
- Зарим бүтээгдэхүүн "зарим загварын принтерийн хор г.м"  сайтад ороогүй байсан
- Категорууд ойлгомжгүй 
- муу/удаан/хүндрэлтэй байсан.
- мэдээллийн дэлгэрэнгүй байдал
- нэршил өөр өөр байсан
- Өнгө хэмжээ хархад хэцүү
- үг, тоогоор хайхад яг тохирсон нь биш бусад тэр үг үсэг орсон зүйл гарч ирдэг
- Хайлтаар бараанууд дутуу харагддаг 
- Хэрэглэгч ерөнхийдөө хайлт хэсгээс бүтээгдэхүүн хайхаас илүүтэй барааны категори харж хүссэн бараагаа хайдаг
- Цаг хайхад утас гэсэн ангилалд оруулсан нь толгой эргүүллээ
- Яг хайсан бараа байхгүй бол, ойролцоо барааг нь харуулдаг байх

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл

Судлуулагчдаас Бүтээгдэхүний дэлгэрэнгүй мэдээлэлд өгөх үнэлгээг гурван асуултаар тодруулахад “Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлтийн мэдээлэл хангалттай байдал” бусдаасаа багавтар үнэлгээ авсан байгааг доорх графикаас харна уу.

Асуумжийн дэлгэрэнгүй тайлбар:

Q8_ProductImage - Бүтээгдэхүүнийзургаас бодит бүтээгдэхүүний харагдах байдлыг бүрэн харж чадсан.
Q8_ProductSpecInfo - Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлтийн мэдээлэл хангалттай байсан.
Q8_OperatorNeed - Бүтээгдэхүүний талаар ажилтантай холбогдож нэмэлт мэдээлэл авах шаардлага огт тулгарсангүй.

Судлуулагчдаас сайтын Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлд хэрхэн үнэлж буй байдлыг дээрх 3н асуумжаар тодруулснаас гадна, давхар “Бүтээгдэхүүний талаар ямар мэдээлэл дутуу санагдсан бэ?” хэмээн нээлттэй асуултыг асуусан. Судлуулагчдын 60% нь “Дутуу мэдээлэл байхгүй, бүрэн санагдсан” хэмээн хариулсан бөгөөд үлдэн 40 хувь дараах байдлаар хариуллаа. Ингэхээд нээлттэй асуултын үр дүнг ойролцоо утгаар нэгтгэсэн байдлаар доор жагсаан оруулсан бөгөөд хамгийн олон удаа давтагдсан санаанд “мэдээлэл дутуу улмаас өөр сайтруу орж мэдээлэл нэмж авдаг”, мөн “Ашиглах зааврын видео бичлэг” зэрэг байлаа.

Сайтад байршсанб үтээгдэхүүний мэдээлэлд дутуу зүйлс санагдсан байдал:

- 2+ дээш бүтээгдэхүүн харьцуулах боломжтой байх
- 360 үзүүлдэг бол худалдан авалт хийхэд амар байхаар санагдсан. 
- Razer Enki сандал захиалахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь Youtube review байсан ба угсрахад зориулсан бээлий цаанаас ирдэг нь байгаагүй. Жижигхэн зүйл боловч худалдан авалтын сэтгэл ханамж багассан. Razer keyboard мэдээлэл жаахан дутмаг санагдсан, red, green, purple, yellow, orange switch нарынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулахгүй бол хэлгүй хүнд бол учраа олж худалдан авалт хийх хэцүү санагдсан. Youtube review үзэж байж сонголтоо хийсэн.  
- Ашиглах заавар, видео
- буцаалтын хэсэг хоосон
- Бүтээгдэхүүний зах зээлд танилцуулсан оныг бичих
- Давуу болон дутагдалтай тал байхгүй review хангалтгүй санагдлаа
- Дагалдаж ирэх хэрэгслйин мэдээлэл дутуу
- Зарим бараа хэтэрхий үнэтэй байна
- Зарим үзүүлэнгийн зураг нь буруу бодол төрүүлэхээр
- захиалгын мэдээлэл
- монголоор биш байсан
- мэдээлэл дутуу. Нэмэлт сайт руу орох хэрэгтэй болдог.
- Нэмэлт холболтууд
- принтерийн хор монголоос олдох эсэх, бусад specifications
- Үзүүлэлт дутуу байдаг. Бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч ялгамжтай байх хэрэгтэй. 
- Үйлчилгээний нөхцөл, Хүргэлтийн нөхцөл, Баталгааны нөхцөл хоосон байна.
- Үлдэгдэл, нөөц байгаа эсэх нь тодорхойгүй
- Хөнгөлөлт, урамшууллын мэдээлэл дутуу санагдсан
- хэмжээ жишээ нь хүүхэдэд чихэвч авахаар бол таарах эсэх тал дээр шууд мэдэгдэхгүй байна
- хэмжээ, харагдац, жин мэдээлэл дутуу
- хэрэглэгчдийн сэтгэгдэл байвал илүү сонирхолтой
- Хэрэглээний тухай мэдээлэл

Сайтын ажиллагаа

Судлуулагчдаас сайтын ажиллагааг 3 асуултаар тодруулахад “Сайтад нэвтрэхэд хялбар байдал”, “Сайтын ажиллагаа” өндөр үнэлгээ авсан бол “Хуудас хоорондын шилжих хурд” харьцангуй бага үнэлгээ авсан байна.

Асуумжийн дэлгэрэнгүй тайлбар:

Q10_SiteSpeed -  Сайтын ажиллагаа хурдан байлаа.
Q10_PageTransitionSpeed - Нэг хуудаснаас нөгөө хуудас руу хурдтай шилжиж байсан.
Q10_SignInEasiness - itstore.mn сайтад нэвтрэхэд хялбархан байв.

Бараа захиалга, найдвартай байдал

Судлуулагчдаас Бараа захиалга, хүргэлтийн мэдээлэл ойлгомжтой байгаа талаар тодруулахад “Захиалга хийх явцад ямар нэгэн огт тулгараагүй” хэмээн өндөр үнэлсэн ч, “Хэрхэн хүргэгдэх талаарх мэдээлэл ойлгомжтой байдал” дээр харьцангуй бага оноо авлаа.

Асуумжийн дэлгэрэнгүй тайлбар:

Q11_OrderEasiness - Захиалга хийх явцад ямар нэгэн хүндрэл учраагүй.
Q11_DeliveryInfoClearity - Хэрхэн хүргэгдэх талаарх хүргэлтийн мэдээлэл хангалттай ойлгомжтой байсан.
Q13_SiteReliability - Itstore.mn сайтаас худалдан авалт хийхэд найдвартай санагдсан.
Q13_SiteHappyRevisit - Би Itstore.mn сайтад дахин зочлохдоо таатай байх болно.

Судлуулагчдаас “Бараа захиалахад хүндрэлтэй санагдсан асуудлаа бичиж үлдээгээрэй.” гэж нээлттэйгээр асуусан бөгөөд дараах байдлаар үр дүнгүүд ирлээ.

удлуулагчдаас бараа захиалахад хүндрэл гарсан эсэхийг “Бараа захиалахад хүндрэлтэй санагдсан асуудлаа бичиж үлдээгээрэй.” хэмээн асуусан бөгөөд 35% нь “Ямар нэгэн хүндрэл учраагүй” хэмээн мэдэгдсэн бол, үлдсэн 65% дээр ирсэн гол санааг нэгтгэсэн байдлаар тоор орууллаа. Үүнд:

Бараа захиалгад тулгарсан хүндрэлтэй зүйлс:

- Baiguullagiin registeriin oruulsan bhad "Байгууллагын регистрээ оруулна уу" gj garj bna. 
- ochij awax tal deer yg todorxoi chiglel baisangui tuxain salbart bga esex ni todorxoigui 
- paje iin daraa daraagiin huudas garch irehdee ih udaan
- refresh ni sain ajillahgui bsan
- Гацаад байсан 
- дууссан бараа захимдаа үлдэгдэлтэй харагддаг
- Зарим бараан дээр тайлбар хэтэрхий бага байдаг
- Захиалга хийгээд, онлайн туслахтай холбогдож сар болж байж бараагаа авсан
- Захиалсан барааны загвар нэг удаа солигдож ирсэн
- манайд олон удаа бараа хүргэж ирдэг боловч хаягыг дахин дахин асуух тохиолдол гардаг
- Нэмэлт анхааруулга таалагдлаа.
- нягтлан гүйлгээ хийдэг, it үнийн санал авдаг.
- олон үйлдэл хийж байна.
- Очиж авах боломж хязгаарлагдмал байлаа. Агуулахын байршил маш хол байв
- Очиж авах гэдэг заалт дээр хүргэлтийн төлбөр арилахгүй харагдаад байна. 
- Өмнө нь оруулсан хаяг байхгүй болсон, дахин гараар бичиж оруулсан. Өмнөхөө санаад, өөрчлөх, нэмэх боломжтой болговол амар байна.
- сагсанд хийсэн барааг устгахад нийлээд хугацаа зарцуулж байсан (reloading time)
- Сайт дээрх бараа дууссан бол бүүр харагдахгүй болгохгүй сайт дээр байгаа учраас ганц нэг ширхэгээр захиалах хүн үлдэгдэлийг нь анзаарч хардаггүй. Сагсандаа сонгоод яг захиалга хийхээр тухайн тоогоор гарах боломжгүй гэж байгаа нь дахин хайлт хийх төвөгтэй байдалд оруулж байна.
- Сүүл хэсэгтээ уншаад алга болсон. Бас одоо ямар шат/процесс дээр явж байгаа харвал амар болов уу. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байсан.
- Төлбөр баталгаажуулах хэсэг 
- төлбөр төлөх сонголт 
- утсаа авах
- Хаана явж байгаа нь тодорхойгүй яарсан үед төв утас нь залгаад утсаа авдаггүй юм байна лээ
- Хамгийн сүүлийн худалдан авалтыг үүрээр 4, 5 цагийн үед сайтаар дамжуулан захиалга өгсөн (сайт дээр 14:00 өмнө бол тухай өдрөө хүргэгдэнэ гэсэн байсан) тухайн өдрөө ажлын цаг эхлэхэд утсаар ярьж борлуулалтын ажилтнаас тэр өдөртөө ирнэ гэдгийг асуусан үдээс хойш хүргэгдэнэ гэв. Үдээс хойш болж ажлын цаг дуусах дөхөхөд дахин нэг удаа утсаар ярьж тухайн өдөр ирэхгүй болсон гэдгийг нь мэдэв. Ингээд маргааш өдөр нь авахын тулд дахиад гэртээ байх хэрэгтэй болов. Захиалгын энэ мэт хойшлогдсоныг яаралтай залгаж худалдан авагчдаа мэдэгдэж түвэг учруулахгүйгээр хүргэмээр байна аа цаашдаа. 
- Хувийн мэдээлэл хэтэрхий их шаардсан
- Хүргэлт 5 цагийн дотор гэж байсан боловч тийм бус тохиолдол нэг удаа гарсан. Ерөнхийдөө сайн.

Ерөнхий сэтгэл ханамж

Судлуулагчдаас үндсэн функцийн ажиллагаа тус бүрийг үнэлүүлсний дараагаар “Та www.itstore.mn сайтад хэр сэтгэл ханамжтай байна вэ?” хэмээн асуусан бөгөөд “маш их сэтгэл ханамжтай” гэж 25% нь, “Сэтгэл ханамжтай” гэж 60% нь байгаагаа илэрхийлсэн байна. Сэтгэл ханамжтай байдлыг хүйсээр нь ялгаатай буй эсэхийг харвал илүүтэй эрэгтэйчүүд илүү сэтгэл ханамжтай буйг дараах графикаас харж болно.

Дэмжигч хэрэглэгчийн оноо

Харин Судлуулагчдаас “Та www.itstore.mn-ийг найз нөхөд, ажлынхан болон гэр бүлийнхэндээ санал болгох уу” хэмээн асуухад 48% нь “Дэмжигч (Promoter)”, 37% нь “Дундын байр суурь (Passive)” тай байгаагаа илэрхийлсэн бол, 15% “Detractor” буюу Огт санал болгохгүй, харин эсрэг нь Таагүй байдлаар ярихаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл NPS = 33% хэмээн гарсан.

## [1] TRUE
## NPS = 32.47423

NPS-ийг хүйсийн ялгаатай байдлаар харахад хэдийгээр www.itstore.mn-д эрэгтэйчүүд илүүтэй сэтгэл ханамж өндөр, ихээр таалагдаж байсан хэдий ч, бусдад санал болгогч буюу Promoter болох дээр эмэгтэйчүүдээсээ харьцангуй бага байдгийг доорх графикаас харж болно.

Сайтын үнэлгээний хэсгийн хамгийн сүүлд нийт судлуулагчдаас “Та сайтын хэрэглээг хялбаршуулахын тулд ямар сайжруулалт хийхийг санал болгох вэ? Нэмж оруулахыг хүсэж буй ямар нэгэн функц бий юу?” хэмээн тодруулахад 60% нь “Байхгүй, сайт нь хангалттай сайн байгаа” хэмээн утга бүхий санааг дурдсан бол үлдсэн хариултуудыгдараах байдлаар өөрчлөлтгүйгээр шууд доор оруулла.

Сайтын хэрэглээг хялбаршуулахтай холбогдон ирсэн саналууд:

- 1. 2+ buteegdehuun haritsuulah bolomjtoi bh 2. tsugluulsan point oo 100% neg dor ajillaj boldog baih
- 360 харуулдаг болох
- 40+ насны хүмүүс үзүүлэлтийг нарийн бичсэн ч тэр талын мэдлэг байдаггүй учраас ойлгодоггүй. Видео хэлбэрээр unboxing ч юмуу хэлбэрээр энгийн үгээр тайлбарласан видео байвал илүү ойлгомжтой.
- Buteegdehuunii bodit zurag gesen tses oruulah
- chat bicih hesgiig uur gazar bairshuulah (:
- hailtaa angilah deer nemelt heregtei sanagdsan
- kart nemdeg heseg deer neg kartaa olon hiisen, uchir ni gewel nemegdlee gj medegdehgui bsn, bs nemsen kartaa ustgaj bolohgu bnle
- ner bicheed shuud garch irdeg
- Our oirhon shinechleh
- tsvnh case ntr nemelt dagaldahaa toroljvvleh
- uilchilgeenii ajilchdiig chadvarjuulah hurdan uilchildeg bolgoh, coupon tsartsuulaltiig saijruulah, sanal huseltend hariuldag bh 
- Uur delguuriin uniin haritsuulalt
- xosloj ajillax buteegdexuuniig ilvv oilgomjtoi bolgox eswel dagaldax bvteegdexvvniig xamt nudend xaragdaxuitsaar toxiruulax
- Адилхан барааг өөр дэлгүүрийн жшиг үнэтэй харьцуулж хямд байвал хямдруулах.
- Апп хэрэгтэй
- Барааны хайлт бас гадаад дэлгүүрийн үнэтэй харьцуулбал хүмүүст сонголт хийхэд амар байна. 
- бараг 10 удаа хүргэлтээр бараагаа авсан 5 хүргэлтийн ажилтантай муудалцсан шүү гайхмаар 
- Брэнд цэсийг жаахан ойлгомжтой болговол зүгээр байна. Нэг л олон брэнд толгой эргүүлэх гээд байдаг шүү
- Бүтээгдэхүүний 3d model gif байдлаар орж байвал зүгээр санагдлаа.
- Бүтээгдэхүүний мэдээллийг илүү дэлгэрэнгүй тавьж байх
- Дизайн болон барааны бүлэглэлтийг сайжруулах
- Дизайн хайлтын илэрцээ улам сайжруулах
- дууссан бараа захимдаа үлдэгдэлтэй харагддаг
- Дууссан бараа итэвхитэй хэвээр байгаад байсан
- Дэлгэцэнд гүйж байгаа барааны мэдээлэл тогтож харах боломж олгохгүй гүйгээд байгаа нь бэрх байсан
- Ерөнхий биш дэлгэрэнгүй мэдээлэл оруулж байх
- Зургаа сайн оруулах
- Зургийг томруулж харахдаа заавал дээр нь дарж байна. Курсороо аваачингуут томордог бол хялбар байна.
- Ижил төстэй бараануудыг хооронд нь харьцуулалт хийх
- Ижил төстэй дэлгүүрүүдтэй үнэ харьцуулдаг бол саак
- Илүү хурдан байвал, бас буцаж гараад байхгүй бол их хялбар санагдсан
- Компьютерийг нарийн үзүүлэлтээр шүүдэг болох
- монгол, латин үсгээр хайхад хялбар болгох
- мэдээлэл цэгцтэй болгох юм хайхаар хаа хамаагүй зүйл гарч ирдэг
- Нэг бүтээгдэхүүнүүд дундаас 1г сонирхож байгаад буцах товч дарахад хамаг юм эхнээсээ эхлээд дахиад хайх ажил гардаг
- нэршил мөн харагдац их тухгүй замбараагүй
- Орчин үетэй хөл нийлүүлэн улам боловсронгуй болгох 
- Сайтын ажиллагаанаас гадна пуужин хүргэлтэндээ анхаарна уу !!!
- Тухайн барааны нарийн мэдээллийг харуулах үйлдвэр , компанийн линк
- Утаснаас ороход ойлгомжгүй харагдац муу байна... Утасны апптай болбол гоё байна шүү
- Ухаалаг цаг эсвэл accessory гээд цаг чихэвч оруулах юм уу
- Хайлтаа сайжруулах
- Харьцуулалт, Үзүүлэлт дэлгэрэнгүй байх
- Харьцуулсан зураг бусад эд юмстай
- Худалдан авах дархад эхлээд нэвтрэнэ үү гэж гарч байгаа тэр шууд нэвтрэх хэсэг рүү очвол зүгээр байна
- Хүргэлтийн явцаа хянадаг байх 
- Хүргэлтээр авч байгаа хүн рүү захиалга авсан даруйд залгаж хэзээ хүргэх боломжтойг мэдэгдэх. 
- хэрэглэгчдийн сэтгэл ханамж, санал хүсэлтийн хэсэг байвал сайн
- хэт их зураг тексттэйгээ багасгах
- Хэтэрхий уйтгартай өнгө загвартай байсан. Яг алтан дундаж стандарт
- Хялбаршуулах гэхээсээ шинэ загваруудыг хурдан оруулж ирдэг болвол. мөн захиалга хугацаандаа хүргэдэг болох 
- Шүүлтүүрийг улам сайжруулбал

БҮЛЭГ 4. ТЕХНОЛОГИЙН БАРААНЫ ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАН ТӨЛӨВ

Судлуулагчдаас технологийн барааны худалдан авалтын зан төлөвийг тодруулах зорилгоор дараах асуумжуудыг ашигласан. Үүнд:

  1. Та технологийн бүтээгдэхүүнийг хэр их худалдан авдаг вэ? /цахилгаан барааг тооцохгүйгээр/

  2. Та ямар төрлийн технологийн бүтээгдэхүүнийг хамгийн их худалдан авдаг вэ? /олон сонголттой/

  3. Та технологийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн хаанаас авдаг вэ?

  4. Таны технологийн бараа худалдан авах шийдвэрт ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ? /ач холбогдлын зэргээр эрэмбэлнэ үү/

  5. монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдахыг хүлээж буй технологийн брэнд, бүтээгдэхүүн бий юу?

  6. Дараагийн 6-12 сарын хугацаанд та дараах технологийн бүтээгдэхүүний төрлөөс алийг нь худалдаж авахаар төлөвлөж байна вэ? /олон сонголттой/

  7. Та дээрх сонгосон барааг худалдан авах гэж буй гол шалтгаан нь юу вэ?

  8. Удахгүй худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний брэнд эсвэл моделыг тодорхой шийдсэн үү? Хэрэв тийм бол брэнд, моделыг нэрлэнэ үү.

  9. Таны хувьд зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэл, загваруудыг олж авах нь хэр чухал вэ?

Асуумж тус бүрийн үр дүнг доорх графикт дэлгэрүүлэн үзүүлье.

Технологийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг давтамж

Судлуулагчдаас “Та технологийн бүтээгдэхүүнийг хэр их худалдан авдаг вэ? /цахилгаан барааг тооцохгүйгээр/” хэмээн асуусан бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд технологийн барааны худалдан авалт эмэгтэйчүүдтэй харьцуулахд харьцангуй өндөр байдгийг дараах графикаас харах боломжтой.

Хамгийн өндөр эрэлттэй технологийн бүтээгдэхүүн

Судлуулагчдаас бид “Та ямар төрлийн технологийн бүтээгдэхүүнийг хамгийн их худалдан авдаг вэ? /олон сонголттой/” хэмээн асуусан бөгөөд асуумжийн үр дүнг давхардсан тоогоор дараах графикт орууллаа.

Үр дүнгээс харахад технологийн барааны хоёр худалдан авалт тутмын нэг нь “Компьютерийн дагалдан хэрэгсэл, чихэвч, аудио төхөөрөмж” байгаа нь гарч байна. Тус категорийн хувьд өргөн сонголт төдийгүй, “хямд, дунд, үнэтэй” үнийн өргөн интервалыг сайт дээр бүрдүүлэн өгөх нь байнгын давтан визит болон худалдан авалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байна.

Технологийн барааны худалдан авалт хийдэг газар

Судлуулагчдаас “Та технологийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн хаанаас авдаг вэ?” хэмээн асуухад дараах үр дүн гарлаа. Графикаас харахад эрэгтэйчүүдийн хувьд Дотоодын онлайн дэлгүүрээс барааг авах байдал харьцангуй өндөр гарч байна. Мөн түүнчлэн гадаадын онлайн дэлгүүрээс авах байдал эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд онлайн болон биет дэлгүүрээс худалдан авалт хийх байдал харьцангуй ижил хувьтай байна.

Технологийн барааны худалдан авалт хийдэг газрыг нас интервалаар харахад “16-24 насны ангиллынхан биед дэлгүүрээс Технологийн барааны худалдан авалт хийдэг байдал огт илэрсэнгүйг доор графикаас харж болно.

Ойрын хугацанад худалдан авахаар төлөвлөж буй технологийн бүтээгдэхүүн

Судлуулагчдаас бид “Та ямар төрлийн технологийн бүтээгдэхүүнийг хамгийн их худалдан авдаг вэ? /олон сонголттой/” хэмээн асуусан бөгөөд асуумжийн үр дүнг давхардсан тоогоор дараах графикт орууллаа. Үр дүнгээс харахад технологийн барааны хоёр худалдан авалтын нэг нь “Компьютерийн дагалдан хэрэгсэл, чихэвч, аудио төхөөрөмж” байгаа нь гарч байна. Тус категорийн хувьд өргөн сонголт төдийгүй, “хямд, дунд, үнэтэй” үнийн өргөн интервалыг сайт дээр бүрдүүлэн өгөх нь байнгын давтан визит болон худалдан авалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байна.

Технологийн барааны худалдан авалт хийдэг гол шалтгаан

Судлуулагчдаас дээр дурдагдсан технологийн барааг ямар хэрэгцээнд тулгуурлан авахаар төлөвлөж буй байдлыг “Та дээрх сонгосон барааг худалдан авах гэж буй гол шалтгаан нь юу вэ?” гэсэн асуултаар тодруулсан бөгөөд үр дүн нь дараах байдлаар гарлаа.

Технологийн барааны худалдан авалт хийхээсээ өмнө судалдаа, мэдээллээ хайдаг гол сувгууд

Бид судлуулагчдаас “Технологийн худалдан авалт хийхээсээ өмнө та ихэвчлэн хэрхэн судалгаа, мэдээлэл цуглуулдаг вэ? /олон сонголттой/” хэмээн асуусан бөгөөд судалгааны үр дүнг доорх графикаар дэлгэрэнгүй орлууллаа.

Шинэчлэлт хийх нь хэр чухал байдал

Судлуулагчдаас “Таны хувьд зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэл, загваруудыг олж авах нь хэр чухал вэ?” хэмээн асуусан бөгөөд үр дүн дараах байдалтай гарч байна.

Мөн судлуулагчдаас “Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж буй технологийн брэнд, бүтээгдэхүүн бий юу” хэмээн тодруулахад дараах байдлаар давтсан хариултууд гарлаа.

САНАЛ ЗӨВЛӨМЖ

Судалгааны үр дүнд үндэслэн дараах санал зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд: